Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2022.01.07
793

“ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮНИЙ ЭРХ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

         Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ыг Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэдэг.  Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 10-ны 15 цагт  Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын Их танхимд зохион байгуулна.

     Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрхийн ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой тус хуралд нийт 9 илтэл танилцуулна.

 

Үүнд:
-    С.Цэгмэд /Гавьяат хуульч, аймгийн тойргийн нотариатч/
      “Үндсэн хууль- Монголын ард түмний оюуны бүтээл болох нь”


-    Б.Гүнбилэг /Доктор, хуульч/
      “Монгол Улсын Үндсэн хууль: Үзэл баримтлал, хүмүүнлэг нийгэм”


-    М.Толя /Доктор, профессор, УТБА захирал/
      “Үндсэн хуулиудад улс төрийн орчин, үзэл баримтлалын нөлөөллийн судалгаа, үр дүн”


-    З.Жаргалмаа /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, Тэргүүлэх хуульч, докторант/
       “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн Үндсэн хуулийн үзэл баримтлал”


-    Ж.Баатархүү /Шинжлэх ухааны доктор, профессор, Төрийн шагналт/
      “Био болон социал хүрээний Үндсэн хуулийн асуудал”


-    А.Амаржаргал /Доктор, дэд профессор, МУИС- Эрдэнэт салбар сургууль/, О.Нандин-Эрдэнэ / Доктор, МУИС- Эрдэнэт сургууль, ахлах багш/
      “Сургалтын гарын авлагад Үндсэн хуулийн үзэл санааг тусгах нь”


-    П.Оюунтуяа / Докторант, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Дотоод хяналтын хэлтэс, орлогч дарга/
     “Үндсэн хуулийн гурвалсан холбоо ба арга, билгийн зарчим”


-    Ц.Батзаяа /Хүний эрхийн Үндэсний Комисс, Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн/
     “Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн хэрэгжилтийн зарим асуудал”


-    Б.Энхцэцэг /Доктор, дэд профессор, ЭЦДС, ахлах багш/
     “Үндсэн хуулийн анхаарал татсан зарим асуудал” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэх юм.


       Тус эрдэм шинжилгээний хурлыг Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо болон ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, “Эрдэм төв”, МСҮТ хамтран зохион байгуулж байна. 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 889472, Өмнөх жил 604485, Энэ жил 175942, Энэ сар 24820, Энэ долоо хоног 13855, Өнөөдөр 1769