Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар
1. Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдааны бэлтгэл хангасан дүн,
2. Илтгэгч, илтгэгчийг батлах,
3. Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн 2018-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай,
Тус хуралдаанаар орон нутгийн өмчит найман байгууллагад ашиглаж байсан эдэлгээний хугацаа нь дууссан, сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай, 25 авто машиныг худалдах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн дуудлага худалдаагаар арилжихаар баталлаа. Мөн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл, дахин төлөвлөлтийн ажлыг хариуцуулахтай холбоотойгоор өөрчлөлт орууллаа. Тодруулбал, тус байгууллагын дүрэмд хот суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх чиг үүргийг нэмж тусган, бусад өөрчлөлтүүдийг оруулж, шинэчлэн баталлаа.
Аймгийн ИТХ-ын Ээлжит V хуралдаанаар “аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Аймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуралдаан энэ сарын 29-нд болох юм
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat