Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Зураг
МЭДЭЭ Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2021.03.02
987

Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцлээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн V дугаар хуралдаанаар аймгийн Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн бүлэгт 18 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, сурч хөгжих таатай орчин бүрдүүлж, хүүхэд, багш нэг бүрийн хөгжлийг дэмжин ажилласнаар сурах арга барил эзэмшсэн, цахим орчинд бие даан хөгжих чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй “Мэдлэг боловсролтой-Эрдэнэт хүн”-ийг төлөвшүүлэхийг зорьжээ.

 Мөн Цагаанчулуут багийн 250 хүүхдийн сургууль, Говил багийн сургууль, Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын анги дүүргэлт буурч, багш нарын мэдлэг ур чадвар дээшлэн, сургалтын чанар өсч, сурагчдын автобусны асуудлууд шийдэгдсэн байх зэрэг бодит үр дүн гарна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт төрийн өмчийн 30, хувийн хэвшлийн 8, төмөр замын 1 цэцэрлэгт  8819 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн хамран сургалт 91.1% байгаа нь улсын дунджаас 11.3%-аар их байна.

Ерөнхий боловсролын төрийн өмчийн 18, хувийн хэвшлийн 6 сургуульд  22555 хүүхэд суралцаж,  бүлэг дүүргэлт 31.4 хувьтай байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр ачаалал тэнцвэржинэ гэж үзэж байна.

Хуралдаанд оролцсон АИТХ-ын Тэргүүлэгчид орон нутгийн онцлогт тохирсон инженер, мэдээллийн технологийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ЕБС төгсөгчдөд мэргэжил сурталчилж ажлын байртай танилцах аялал зохион байгуулах,  хүүхэд оролцсон, хохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг сайжруулах, сургуулийн ойр орчмын хүүхдэд харшлах үйл ажиллагаа явуулж байгаа газрыг шилжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулж идэвхжүүлэх зэргийг уг хөтөлбөрт тусгахыг үүрэг болголоо.

     Аймгийн Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг АИТХ-ын Ээлжит
IV хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах юм.

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ээлжит V хуралдаанаар аймгийн Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүн, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны байгууллагын бүтэц, орон тооны нэршлийг өөрчлөн шинэчлэн баталлаа. 

 

 

 

 

 

 

 

 

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх,  ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! 

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагын ордон, Эрх чөлөөний өргөн чөлөө-3, Уртбулаг баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг, 61033
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 889264, Өмнөх жил 604485, Энэ жил 175734, Энэ сар 24612, Энэ долоо хоног 13647, Өнөөдөр 1561