Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IV хуралдаанаар Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд
1. Боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ.
2. Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
3. Багш, удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, арга зүйн хөгжлийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
4. Бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, хяналтыг тогтмолжуулна гэсэн дөрвөн бүлэг 18 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Орхон аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 7 сургууль ашиглалтанд орж, элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог 520-д хүргэж, ерөнхий боловсролын сургалтын чанар 87%, цэцэрлэгийн хамран сургалтыг 94%-д хүргэн, боловсролын салбарт ажиллаж буй мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг 52%-д хүргэнэ гэж үзэж байна.
АИТХ-ын Хуралдаанд оролцсон Төлөөлөгчид хөтөлбөртэй холбоотой өөрсдийн саналыг илэрхийллээ. Тодруулбал, хүүхдийн хүмүүжил, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг сайжруулахын тулд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, өндөр хөгжилтэй орноос туршлага судлах, Ухаалаг Эрдэнэт хот төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимжуулах, интернэтийн найдвартай эс үүсвэрээр хангах, сургуулийн орчинд байгаа цахим тоглоомын газрыг хаах, зориулалтын бус барилга, байгууламжийг цэгцлэх зэрэг олон санал гарлаа.
Мөн Эрдэнэт хотын эко аяллыг зохион байгуулж Монгол улсын түүх соёл, заншил, амьдрах чадвартай иргэнийг бий болгох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголт хийхэд туслах зориулалтаар мэргэжил сурталчилах өдөрлөгийг бүтээлч байдлаар чанартай зохион байгуулах, гэр бүлийн хүмүүжил төлөвшлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас олгож эхлэх зэрэг саналаа хэллээ. Эдгээр саналыг хөтөлбөрөөс гадна дагаж хэрэгжүүлэх нэг жилийн төлөвлөгөөнд тусгахаар болж, аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг АИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat